БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан нэг сая юанийн үнэ өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгалалтын хувцас хэрэгсэлийг буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд Цай Вэнруй Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод хүлээлгэн өглөө.
Хил хязгааргүй тархаж буй цар тахалтай манай улс тууштай тэмцэж байгаа бөгөөд батлан хамгаалах салбарын үүрэг оролцоо чухал байр суурь эзэлж байна. Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн тусгаарлалт, эмчилгээний гол нэгж болон ажиллаж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд хамгаалах хэрэгсэлт хангалттай, найдвартай бол гадагш халдвар тархахгүй байх, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах боломжтой болж байгаа юм.
Тусламжийн хэрэгсэлийг хүлээн авах үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цар тахалтай тэмцэж байгаа үед БНХАУ-ын Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчнээс бодитой туслалцаа үзүүлж нэг сая юанийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын багаж хэрэгсэл хүлээлгэн өгч байгаад баяртай байна.
Хоёр орны хамтын ажиллагаа төдийгүй, энх тайвныг тогтоох, цэргийн итгэлцэл, стратегийн түншлэлийн харилцаанд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал болж байна. Манай улсын хувьд хил хязгааргүй тархаж байгаа цар тахалтай тэмцэхэд өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Азаар дотооддоо халдвар тараагүй хяналтанд байлгаж чадаж байгаа.
Олон улсын туршлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс харахад тэргүүн эгнээнд байгаа эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах асуудал чухал байна. Ингэж чадсанаар эрүүл мэндийн салбарынхнаа хамгаална, нийгэмд халдвар тархахгүй байх нөхцөл бүрдэнэ. Цэргийн төв эмнэлэг корона вирусын халдвараас сэргийлэх, тэмцэх ажилд эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болж үүрэг хүлээн ажиллаж байна.
Цэргийн төв эмнэлэгт гаднаа ирж тусгаарлагдаж байгаа эмнэлгийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай, суурь өвчтэй, хагалгаанд орсон, эмчилгээнээс ирсэн хүмүүсийн эмчилгээг үргэлжлүүлэн хийх ажлыг давхар гүйцэтгэж байна. Манай эмнэлгийн эмч, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжээр ажиллаж байгаа учир тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, гадагш халдвар алдахгүй байхад анхаарч ажиллаж байна.
Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа боловч бид хамтдаа цар тахалын гамшгийг даван туулна гэдэгт итгэлтэй байна. Батлан хамгаалахын сайдын хувьд, зөвлөлийн гишүүд, Цэргийн төв эмнэлгийн хамт олон, бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийллээ.
Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Хятадын ард түмэн тахал өвчинтэй тэмцсэн хүнд хэцүү үед Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнд сэтгэлийн дэм үзүүлж тусгамжийн гараа сунгасан билээ. Хубэй мужид цар тахалтай тэмцэж буй цэргийн эмнэлгийнхэнд Батлан хамгаалах яам, Жанжин штаб, зэвсэгт хүчнийхэн хандивын гараа сунгасан билээ.
Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг харуулсан юм. Хятадын ард түмэн, тэр дунаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бид мартахгүй. Монголын ард түмэн цар тахалтэй тэмцэхэд үр дүнтэй ажиллаж байгааг энд дурдах хэрэгтэй. Монгол Улс дотооддоо халдвар гарсан тохиолдол гараагүй байгаа нь бахархалтай юм.
Гадаадаас тээвэрлэгдэн ирж байгаа хяналтандаа авч чадаж байна. Монголын зэвсэгт хүчиний цар тахалтай тэмцэх ажлыг нь дэмжиж Хятадын Батлан хамгаалах яамнаас хамгаалах хувцас хэрэгсэл, эмнэлгийн хэрэгслийг тусламж болгон өгч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа тасралтгйү өргөжин хөгжиж байна. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт хүсье гэсэн юм.