Европын Комиссоос Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд дор дурдсан иргэд энэхүү хязгаарлалтаас чөлөөлөгдөх ажээ
- Европын Холбооны гишүүн орон, Шенгений бүсийн улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд;
- Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд;
- Европын Холбооны бусад хууль тогтоомжийн дагуу тус бүс нутагт оршин суух зөвшөөрөлтэй иргэн;
Түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгаантай дараах иргэдийг мөн адил хязгаарлалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
Үүнд:
- Эрүүл мэндийн салбарын ажилтан, судлаач, өндөр настан, түүний асран хамгаалагч;
- Хилийн боомтын албан хаагч;
- Шаардлагатай тохиолдолд бараа тээвэрлэж буй болон бусад тээврийн ажилтан, тус тус багтана.