Нийслэлийн ногоон бүсэд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байна. Зуслангууд ирэх сарын 10-нд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн авна.

Өнөөдөр (2017.05.25) Улаанбаатар чуулгын байранд амрах эрхийн бичгийг худалдаалж эхэллээ. Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжилэх бөгөөд өдрийн төлбөр нь 23-25 мянган төгрөг юм байна.

Удахгүй хүүхдүүдээ хүлээн авах зуслангуудад НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг ирэх сарын 5-8-нд хяналт тавихаар болжээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн