Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 шуурхай албаны утсанд зөвшөөрөлгүй барилгын хашлага хийц нурсан тухай гомдлын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Чинзоригийн захиалгатай үйлдвэр, агуулахын зориулалттай, 1 давхар барилгыг батлагдсан зураг төсөлгүй, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй гүйцэтгэжээ. Энэ нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 /Барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих;/, 37 дугаар зүйлийн 37.1.1 /барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх/, 37.1.3 /Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр, энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх/ дэх заалтуудыг зөрчсөн байна.
Цутгамал бетон төмөр бетоны ажил гүйцэтгэхдээ хашлага ханын бэхэлгээ, угсралтыг норм дүрмийн дагуу хийгээгүйгээс хашлага хийц нурсан байна.
Зөрчил арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар барилгын угсралтын ажлыг зогсоож ажиллалаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар