Энэ сарын 23, 24-нд нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байна.
2020 оны 05-р сарын 22-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт: 12 хэм, 20 цагт: 10 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 22-ны 20 цагаас 05 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгороор 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар дулаарна.