2003 онд коронавирусээр өвчлөөд эдгэрсэн өвчтөний цус COVID-19 шинэ вирусийг зогсоодог эсрэг биет агуулж байна. Энэ хүн эрдэмтдэд шинэ халдвартай тэмцэхэд тусалж магадгүй гэж Livescience хэвлэлд мэдээлжээ.
Эмч нарын хэлснээс үзвэл энэ хүний цус коронавирустэй тэмцэх арга боловсруулах ашигтай байж болзошгүй гэнэ. Эсрэг биетийг COVID-19-ээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэх сонирхолтой байна.
“Эсрэг биет бол бие махбодын эмгэгт үзүүлэх дархлалын системийн нэг хэсэг. Судлаачдын нэрлэж байгаа S309 хэмээх тодорхой эсрэг биет нь SARS-CoV-2-ийн уургийн холбож, зогсоох хүчтэй чадвартай болох нь тогтоогдсон” гэж Вашингтоны их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
Эх сурвалж: mignews.com.ua
Орчуулсан Э.МАРТ