Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулахаар авч хэрэгжүүлэхээр болсон хоёр дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу хүүхдүүдэд олгох тавдугаар сарын мөнгөн тэтгэмжийг нэмэгдсэн дүнгээр нь шилжүүлж дууссан байна. Нийтдээ 1 146 000 хүүхдэд тус бүрт нь 100 000 төгрөг олгосон нь Монгол Улсын нийт хүүхдийн 96.4 хувь болж буй юм.

By updown

One thought on “Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг шилжүүлж дууссан байна”
  1. Ингэж цацаж байхаар сайхан хүүхдүүд 18 нас хүртлээ үйлчлүүлэх сургууль, цэцэрлэг, ясли барьж үнэгүй соёл боловсрол, хоол унд өгдөг болвол эцэг эхчүүдэд тарааснаас илүү үр дүнтэй болох байсан.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн