Орост хөл хорионоос зугтсан эр гурван цагдаа, хоёр эмч, нэг нууц амрагтаа коронавирус халдаажээ

Орост коронавирусээр өвчилсөн хүмүүсийн олонх нь утсан дээр нь алхам бүрийг нь хянадаг цэс суулгасан гэж гомдол мэдүүлж байгаа юм. Хэрвээ энэ цэсийг суулгуулаад дэглэм зөрчсөн тохиолдолд торгууль хүлээлгэдэг байна.

Тэгвэл энэ цэсийг суулгуулаагүй халдвартай эр олон хүнд халдвар дамжуулсан нэгэн тохиолдол гарсныг хүргэе.

Москвад нэгэн эр коронавирусийн халдвар авчээ. Ингээд хөл хорионд гэртээ суухын оронд өвөг дээдсийнхээ нутаг болох төрөлх хот руугаа зугтсан байна. Түүний хувьд гүйж харайж, амьдралын баясгаланг мэдрэх хэмжээний хөнгөн өвдсөн байсан гэнэ. Төрсөн хотдоо очмогцоо амрагтайгаа уулзаж амжжээ. Тэгээд сайхан бүсгүйн царайг хараад удаан суух нь уйтгартай санагдсан болохоор найз нөхдөө ч дуудан авчирчээ.

Найзуудаас нь гурав нь ирээд тэврэлдэж, ууж идэж, ярианы сэдэв нь хальтираад нэг л мэдэхэд COVID-19 өвчний тухай яриа болон хувирсан юмсанж. Тэгтэл өнөөх оргуул босгуул нөхөр “Би бас наад халдварыг чинь аваад золтой л түгжигдсэнгүй. Арайхийн та нар дээрээ ирлээ” гээд ам алдчихжээ.

Үүнийг сонссон найзууд нь маш ихээр уурлаж, согтуугийн гайгаар түүнийг зодож, хавиргыг нь хүртэл хугалж орхив. Бөөн зодоон нүдээн, чарлааныг тэвчээгүй хөрш нь цагдаа руу утасдаж, хэсгийн хоёр цагдаа машинаа орилуулсаар иржээ. Цагдаа нар бүгдийг нь фургондоо чихэж аваад хэсэгтээ аваачиж, өнөөх эрийг яагаад зодсон болохыг байцааж гарав.

Найзууд нь түүнийг Москвагаас COVID-19-ийн халдвар аваад ирсэн, бидэнд халдвар тараачихлаа гээд л дор бүрнээ үглэж дуулжээ. Үүнийг сонссон цагдаа нар ч ухаан алдах дөхөж, өнөөх эрийг нэмж зодоод, эрүүг нь хугалж орхив. Тэгснээ тэд түргэн тусламж дуудаж, эмч нар ч хурдаараа иржээ.

Түргэний эмч нар юу болсныг асуутал “Энэ тэнэг Москвагаас COVID чирээд иржээ” гээд л үглэсэн байна. Сандарсан эмч нар яагаад коронавирустэй гэж түрүүлж хэлээгүй юм бэ, бид хамгаалалтын хувцасгүй явж байгаа шүү дээ гээд л шогширч иржээ.

Ингээд оргуул босгуул эрийг архи хамт уусан найзууд, цагдаа нар, эмч нарынх нь хамт бүгдийг нь ачиж аваад, дээр нь амраг бүсгүй, бас хэд хэдэн хүнийг нэмээд тусгаарлалтад оруулсан байна. Тэд бараг бүгдээрээ коронавирусийн халдвар авснаас хоёрынх нь биеийн байдал хүнд байна.

Коронавирусийн халдвартай эрийн утсанд цэс суулгаж амжаагүй байжээ. Хэрвээ амжсан бол ингэж нэг хот, олон хүн халдвар авахгүй байсан биз ээ.

Эх сурвалж: www.kp.ru

Орчуулсан Э.МАРТ

14 thoughts on “Орост хөл хорионоос зугтсан эр гурван цагдаа, хоёр эмч, нэг нууц амрагтаа коронавирус халдаажээ

  1. Нэргүй 2020-05-22 10:09 at 10:09

    Кккк яадаг дурак вээ? Мэдсээр байж халдаасан бна. Ял өгөөч муу дуракд

    Хариулах
  2. Зочин 2020-05-22 16:45 at 16:45

    Шар тос хулгайлж идсэн дүүгээ зодсоор байгаад алчдаг үлгэр санаанд орлоо.

    Хариулах
  3. арай2 2020-05-22 19:31 at 19:31

    хэхэ үүнийг орчуулга гэх ү хов базаж суугаа 2 авгайн яриа шиг юм бичсэн бн

    Хариулах
    1. Shaa 2020-05-23 10:20 at 10:20

      Erguu gechii min how bazsan geheeree orchuulaga bish boldiimuu

      Хариулах
      1. Чамдор 2020-05-23 11:09 at 11:09

        Чи өөрөө буюу чиний эхнэр, ээж, эмээ, охин гичий. Наад хараалаа битгий хэлж бай.

        Хариулах
  4. Нэргүй 2020-05-22 20:27 at 20:27

    Tatlaa

    Хариулах
  5. Нэргүй 2020-05-22 23:35 at 23:35

    Nbhhgcaa

    Хариулах
  6. Нэргүй 2020-05-22 23:38 at 23:38

    Yaahjgaan domain uusgew

    Хариулах
  7. dash 2020-05-23 00:03 at 00:03

    Tataagad haychlaa naiz nar n zodood haviragiin huga Tsagdaa nar coronotoi gedegiin medeed nemj zodood eruugiin huga kkkkkkkkk Orosuud hugjiltei durakuud shuu kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

    Хариулах
  8. Нэргүй 2020-05-23 00:25 at 00:25

    Kkk

    Хариулах
  9. Нэргүй 2020-05-24 15:41 at 15:41

    Chipaayav ym bishuu pitko ch ymuu

    Хариулах
  10. Zochin 2020-05-27 09:15 at 09:15

    Corona bvr namjsanii daraa onigoo helbereer yrigdah bolohnee

    Хариулах
  11. dores 2020-06-04 09:22 at 09:22

    Сайн уу
    Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
    Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
    Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
    Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
    Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
    Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com

    Бид танд талархаж байна

    Хариулах
  12. irgen, 2020-07-18 15:57 at 15:57

    ene dores geed bas neg luivarchin eree zeergui zeel ogno geed l bichij baina….zagdaa shalga

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн