Токиогийн прокурорын газрын тэргүүн Хирому Курокава огцорч байгаагаа мэдэгдлээ. Түүний огцрох болсон шалтгаан нь хөл хорионы үеэр мөрийтэй тоглоом тоглосноос болжээ.
Японы нийслэлийн ерөнхий прокурор коронавирусийн дэгдэлттэй холбоотой улсад онц байдлын дэглэм үйлчилж байх үеэр сэтгүүлч найзынхаа гэрээр байнга очиж, мөнгөөр мажонг гэдэг тоглоом тоглодог. Тоглолтын дараа тэрбээр түрээсээр авсан машинаар хүргүүлдэг байсан нь батлагдсан байна.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.МАРТ