Сураггүй алга болсон 12 настай охин эсэн мэнд ээждээ иржээ

Дорнод аймгийн Гурванзагал сумын гуравдугаар багийн “Сүмийн булаг” гэдэг газарт 12 настай охин сураггүй алга болсон гэх дуудлага өгчээ. Тэрээр тавдугаар сарын 20-ны 11:30 цагт гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон аж.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:20 цагт хүлээн авсан Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэнгээр ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Ингээд оройн 20:50 цагт 12 настай, эмэгтэй С-г сумын төвөөс хойд зүгт 5 км зайд орших оршуулгын газраас эсэн мэнд олж, ээжид нь хүргэж өгсөн байна. Энэ тухай мэдээллийг сумын Байгаль орчны байцаагч С.Наран-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
ОБЕГ