Бидний сайн мэдэх Жонсонс Бэйби брэндийн хуурай цацлага буюу бидний хэлж заншсанаар тальк нь хорт хавдар үүсгэж байна гэсэн мянга мянган иргэд хуулийн дагуу гомдол гаргасан байна. Нэлээн хэдэн жилийн турш үргэлжилсэн энэхүү хавтаст хэргийн дараа тус брэндийн эзэмшигчид ихээхэн нэмжээний нөхөн төлбөрт унасан байна.
“Жонсон & Жонсон” нь АНУ-ын хэрэглээний эрүүл мэндийн бизнесийн 0.5 хувийг бүрдүүлдэг бүтээгдэхүүний борлуулалтыг ойрын саруудад хаах болно гэж мэдэгдсэн. Жижиглэнгийн худалдаачид одоо байгаа бараа материалаа үргэлжлүүлэн зарж дуусгана. Цаашдаа энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл ерөнхийдөө алга болох тухай мэдээлжээ. Хамгийн чухал нь бүтээгдэхүүний орцод хорт хавдар үүсгэдэг “carcinogen” хэмээх бодис байгаа юм. Тус компанийн зүгээс хийсэн шинжилгээгээр хавдар үүсгэгч “carcinogen” бодис илрээгүй ч, АНУ-ын Хүнс эмийн захиргааны хийсэн шинжилгээгээр дээрх бодис илэрсэн байна. 2018 онд хавдраар өвчилсөн 22 эмэгтэй хуулийн дагуу гомдол гаргаж Жонсонс компани 4.7 тэрбум ам.долларын нэхэмжлэлд унасан хэдий ч тус компанийн зүгээс давж заалдаж байгаа юм.
Эх сурвалж: TV5