АТГ-аас саяхан нэгэн яамны газрын даргын өрөөнд гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар тус газрын даргын өрөөнөөс салбар бүрийн тэргүүний ажилтны цол, тэмдэг олноороо олдсон байна.
Ингэхдээ тухайн тэмдэгийн үнэмлэх дээр хүний нэр бичигдээгүй ч БСШУСЯ, БОАЖЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэх мэт дийлэнх яамны сайд нарын гарын үсэгтэй байсан гэнэ.
Эл асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, ЗГХЭГ-т танилцуулсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.