Сонгуулийн ерөнхий хороонд 56 бие даагч баримт бичгээ өгөөд байна

2020-05-20 09:441min0
5555-7-1-1-1

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч байна.

Уг ажлын явц өчигдрийн /2020.05.19/ байдлаар 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгсөн байна.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа маргааш /2020.05.21/ 00:00 цагт дуусгавар болно. Харин сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд өнөөдөр, маргааш хоёр өдөр нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх үүрэгтэй юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй