• Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
• Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
• Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих
o 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
o Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх
o Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
o Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
• Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
• Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
• Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх
Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.