Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.19/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 4.885 сая халдварын тохиолдол илэрч, 319 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрээд байна. Дэлхийд нийт 2,6 сая хүн эмчлүүлж буйгаас 44 мянган хүний биеийн байдал маш хүнд байна.
Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 86 мянган хүн халдвар авч, 3700 хүн нас барсан нь өөд болсон хүний тоо 300-гаар буурчээ. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8900 шинэ тохиолдол илэрсэн. Буриад, Эрхүү, Тува, Читад халдвар 30-70 хувь нэмэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Манай улсад ажиглалтад 1769 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтнй хүмүүс бий тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. 5 хүртэлх насны 107 хүүхэд, жирэмсэн 67, чихрийн шижинтэй 30, артерийн өвчтэй 93, хавдарьай 24, архаг өвчтэй 127 хүн байна. Энэ оны эхнээс нийт 7408 иргэн ажиглалтад орсон.
Өнөөдөр өглөө 07.59 цагт Энэтхэгээс тусгай үүргийн онгоцоор 158 хүн ирснээс 7 хүнийг тусгайлан шалгаж байна.
Иргэдээс худалдаа үйлчилгээний газарт зай барихгүй байгаа талаар гомдол их ирж байна. Тиймээс үйлчилгээний газруудад энэ талаар анхаарахыг ЭМЯ-наас зөвлөж байна. 119 дугаарт 259 дуудлага, шуурхай аппт гадаадын 4 орноос 30 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ.