Кофе уудаг эмэгтэйчүүдийн биеийн өөх тосны хэмжээ бага байгаатай холбоотойгоор тэдний бие таргалалтад өртдөггүй хэмээн судлаачид тогтоожээ. АНУ-ын судлаачид 20-69 насны 6 мянган иргэнд судалгаа шинжилгээ хийсэн байна.
Энэ судалгаагаар өдөрт 2-3 аяга кофе уудаг 20-44 насны эрчүүд кофе уудаггүй энэ насны эрчүүдээс 1.3 хувиар бага өөхлөлттэй байжээ. Кэмбрижийн Англиа Рускин их сургуулийн нийтийн эрүүл мэндийн ажилтан доктор Ли Смитийн мэдээлснээр
“Бидний хийсэн судалгаагаар, кафеин нь жин зохицуулдаг, таргалалтын эсрэг найрлагатай гэхээс илүүтэй кофенд байдаг био идэвхтэй нэгдлүүд жин барихад нөлөөлдөг байж болох юм” гэсэн үр дүн гарсан. Мөн 20-34 насны өдөрт 2-3 аяга кофе уудаг эмэгтэйчүүд кофе уудаггүй бүсгүйчүүдээс биеийн өөх тос нь бага байдаг болохыг тогтоожээ.
Үүнээс гадна 45-69 насны өдөрт дөрвөөс илүү яга кофе уудаг хүмүүс кофе уудаггүй хүмүүсээс өөхлөлт бага байсан байна. Шинжээчид кофе эсвэл кофенд агуулагддаг бодисууд нь жингээ барихад нөлөө үзүүлж байх магадлалтай хэмээн онцолжээ. Уншигч та судалгаа шинжилгээгүйгээр эмчийн зөвлөгөөгүйгээр турах үүднээс кофег хэтрүүлэн хэрэглэж өөрийн эрүүл мэндийг хохироохгүй байхыг хүсэе.
3 comments
Estoi saihan shaahiimaa evropoor duuren awgai nar bn targan targan bainga kope uudag turanhai baihan yasiin kkkkkkkk kkkkkkkk
Neg teneg soliorch bnaa har kofe har shoklad taaruulj idhed turaadag boloh ni anagaahiin shinjleh uhaand batlagdsan emch nar ch zuvludug gedgiig ehleed medchiheed eldeviin yum dongosch baildaa
Ёстой үгүй шүү.Тэрэн шиг худлаа юм байхгүй. Хүүхнүүд минь битгий итгээрэй