Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица Ковид 19 халдварын асуудлаар мэдээлэл хийлээ.
Цар тахлын үед хамгийн их аюултай зүйл бол худал мэдээлэл, цуурхал юм. Тиймээс мэдээллийг баттай эх сурвалжаас авах хэрэгтэй. Монголчуудыг цар тахал дайраад өнгөрсөн, дархлаа тогтсон гэх мэт худлаа мэдээлэл олон нийтийн дунд явж байна. Энэ мэдээлэл нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл учраас аюултай. Худал мэдээлэл, цуу үгнээс болгоомжилж Коронавирусээс урьдчилан сэргийлэх бидний ажилд тусална уу?
Өчигдрийн байдлаар Монгол Улсад Коронавирусийн тохиолдол 98 болж нэмэгдсэн. Хэдийгээр зөөрлөгдөн орж ирсэн ч хамгаалалт, сэргийлэлтийг сайн авахгүй бол дотооддоо халдвар тархах аюултай. Тиймээс бид одоо ч эрсдэлтэй байгаа гэсэн үг.
Монгол Улсын хувьд одоогийн байдлаар дандаа зөөрлөгдөн орж ирсэн тохиолдолд байгаа. Дотооддоо Коронавирусийн халдварыг алдаагүй сайн хамгаалж байгаад нь баяр хүргэе” хэмээв.
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
– Коронавирусийн халдвартай холбоотой олон талт мэдээллүүд хэвлэлүүдээр цацагдаж байна. Корейн айр компани нислэгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ, европын зарим улс хөл хориогоо цуцалж байна. Цаашид ч коронавирусийн халдвар үргэлжилнэ гэх мэдээлэл гарч байна?
-Вакцин гарах хүртэл эдгэсэн, нас хүрсэн хүний тоо өсөх байх гэж бодож байгаа. Шинэ байдалд дасан зохицож, хамгаалах нь чухал. Эдийн засагт сөрөг нөлөөтэй байгааг ойлгож байгаа. Хэрвээ хөл хориог цуцлах гэж байгаа бол тайван, удаан хийх хэрэгтэй. Хэт хурдан хөл хориог цуцлах нь аюулт цаг үе рүү буцах аюултай. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, юун түрүүнд хүний амь насыг үнэлж, хайрлаж, хамгаалах ёстой.
-Монгол Улсад тохиолдлын тоо нэмэгдэж байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яам хэр ажиллаж байна гэж дүгнэх вэ? Монгол Улсын хувьд эмнэлгийн орны хүрэлцээ хэр вэ? Цар тахал 4-5 жил үргэлжилнэ гэсэн таамаг ярианууд байна?.
-Монгол өвөрмөц нөхцөл байдалтай байгаа. Гаднаас өвчин орж ирж, тархсан асуудал байхгүй, бүх тохиолдол нь гаднаас зөөрлөгдөн орж ирсэн. Гаднаас ирж байгаа олон иргэдийг бүгдийг тусгай хамгаалалттай, эмч, эмнэлгийн ажилчид хүлээн авч, тусгаарлаж байна. Гаднаас ирж байгаа вирусийн халдвар авсан хүмүүс хамгаалалт өмсөөгүй, энгийн иргэдтэй ойртоогүй, харилцаагүй. Тиймээс дотооддоо гарсан тохиолдол байхгүй. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа сэргийлэлтийн арга хэмжээг амжилттай гэж дүгнэж байгаа.
Вакцин үйлдвэрлэл дээр сайшаалтай мэдээлэл гарч ирж байгаа. 12-18 сарын дараа вакцин гарна гэсэн таатай мэдээллүүд бий.
– Манай улс сонгуулиа зохион байгуулах гэж байна. Тиймээс сонгуулиа зохион байгуулах гэж байгаа нөхцөлд ямар зөвлөгөө өгөх вэ? Сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаа юу?
– ДЭМБ–ийг олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө л ажиллаж байгаа. Аюулгүй байдлаар зохион байгуулахад бүхий л талын дэмжлэгийг үзүүлнэ.
-Коронавирусийн халдварын нөхцөл байдал цаашид 4-5 жилийн хугацаатай үргэлжилнэ гэх мэдээлэл яваад байна шүү дээ?
– 4-5 жилээс өмнө дарагдана гэж хувьдаа бодож байна. Вакцин байхгүй байгаа ч хязгаарлах арга хэмжээг дорвитой авснаар тоог нэлээн багасгаж байгаа. Хэзээ нэгэн цагт 12-18 сарын дараа вакцин гарахад бидний нөхцөл байдал тэр чигтээ өөрчлөгдөнө. Вакцинтай тохиолдолд богино хугацаанд цар тахлыг дарах боломжтой гэж харж байна.
Б.ИРЭЭДҮЙ