Шинэ төрлийн коронавирус COVID-19 цар тахалтай холбоотойгоор Сонгуулийн сурталчилгаа нь телевиз, радио болон цахим орчноор явагдах нь тодорхой болоод байна. Үүнтэй холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах хороо “Фэйсбүүк” компанитай цахимаар хамтран ажиллах болжээ.
Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг
“Өнгөсрөн 3 сараас эхлэн ажиллаж байна. Эдгээр бэлтгэл ажлын хүрээнд Фэйсбүүк компани болон Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй видео хурлыг зохион байгуулаад явж байна. Сонгуулийн сурталчилгааны үед буюу 2020 оны 06-р сарын 02-24-ний хооронд ХХЗХ-ны ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Цар тахал гарсантай холбоотойгоор сонгуулийн үеэр Фэйсбүүк компанийнхан ирж чадахгүй болсон. Гэвч бид онлайнаар сонгуулийн сурталчилгааны хугацаанд шууд холбогдож ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Өнгөрсөн 4-р сарын 30-д бид СЕХ, ЦЕГ, ХХЗХ болон Фэйсбүүк компанийг оролцуулан онлайн хурлыг зохион байгуулсан. Мөн 5 сарын дундуур дахиад нэг хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
М.Баяр