МХЕГ-ын 01/17 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Арьсны өвчин судлалын үндэсний төв”-ийн агуулахын барилгын гүйцэтгэгч “Хос бар” ХХК-нд МХЕГ-ын 01/17 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.
Уг шалгалтаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” UCS0001-01:2019 стандартын 7.1.2, 7.1.3, 7.1.6, 7.1.7 дахь заалтуудыг мөрдөж ажиллаагүй зөрчил илэрсэн байна.
М.Баяр