2020-05-14 12:231min00

“Тогтвортой амьжиргаа -3” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа

life-insurance-cost_0x0_4dc

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг соёрхон баталлаа. Энэхүү төслөөр “Тогтвортой амьжиргаа -3” төслийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тогтвортой амьжиргаа төслийн эхний шатны үр дүнгийн тухай  тодрууллаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2018 онд ядуурал нэг функтээр буурсан. Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгийг орон нутгийнхан өөрсдөө шийдвэрлэдэг. Иргэдийн хүсэлт, саналаар дэмжсэн төслийг эрэмбэлж, санхүүжүүлдэг юм” гэв

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад дэмжих зорилгоор Дэлхийн банкнаас төслийн дуусах хугацааг хоёр жилээр сунгаж, 12 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа юм.

 
facebook sharing button Share

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй