Science сэтгүүлд нийтлэгдсэн, Макс Планкийн нарны аймгийн судалгааны хүрээнгийн эрдэмтдийн явуулсан нэгэн судалгаагаар бидний нар ертөнцйн бусад нар төст оддоосоо 5 дахин сул болохыг олж тогтоожээ.
Эрдэмтэд судалгаандаа хэмжээ, гадаргуугийн температур, эргэлтийн үе, нас болон химийн найрлагаараа нартай төстэй оддыг сонгон авсан байна. Хамгийн ялгаатай зүйл нь эргэлтийн үе нь байлаа.
Одны эргэлт нь соронзон орны үүсэл, мөн байр байдалд нөлөөлдөг. Энэ нь цааш нь нар энергийн туяа хэр цацруулах, хэр хурц гэрэлтэх, сансар луу тоосонцор цацахыг тодорхойлдог.
Ингээд төстэй байдлаараа тохирсон 369 оноос идэвхтэй, идэвхгүй үеийн хоорондох туяа ялгаруулалтаараа манай нар хамгийн залхуу болох нь тодорчээ. Нарны дундаж хэлбэлзэл 0,07% байхад нартай төстэй бусад од бараг тав дахин их байх жишээтэй.
1 comment
Сайн л биз дээ. Дагаж, дэлхий хямраад байхгүй. Амгалан тайван.