Дэлхийн хэвлэлүүдээр Тайландын хаан Х Рамагийн хувийн амьдралын тухай мэдээлэх дуртай. Яагаад гэвэл тэр хатнуудаа байнга сэлгэж, хатны өргөөн дэх бүсгүйчүүдээ нэмдэг.
Маха Вачиралонгкорн сайхан хүүхнүүдэд дуртай болохоор эргэн тойрны хүмүүс нь юу гэж бодохыг ч үл тоон шинэ амраг байнга хайж явдаг гэхэд болно.
Өнгөрсөн зун 67 настай хаан Тайландад хоёр эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээсээ хэдхэн сарын өмнө 40 настай Сутхида Тижайтай гэрлэсэн билээ.
Гэтэл тэр одоо ингээд зогсъё гэж бодохгүй байгаа бололтой. Саяхан барууны хэвлэлүүдээр Х Рамагийн эмэгтэйчүүдийн ордонд дахин шинэ эмэгтэй нэмэгдсэнийг зарлалаа. Тэрбээр саяхнаас 33 настай охиныхоо хамгийн сайн найзтай уулзаж эхэлсэн байна.
Х Рамагийн шинээр таалсан бүсгүй нь Сириваннавари гүнжтэй багаасаа найзалжээ. Энэ бүсгүй олон тэрбумын хөрөнгөтэй алдартай айлын өв залгамжлагч бөгөөд аялах дуртай язгууртан хатагтай гэнэ.
Сураг сонсох нь ээ, Сириваннавари өсвөр наснаасаа хойш найз охиноо эцэгтэйгээ явалдаж, амраг нь болохыг ятгаж ирсэн гэнэ. Тай уламжлалын дагуу эцэг эхчүүдийнхээ хүслийг биелүүлэхгүй бол сайн охин гэж үздэггүй байна.
www.woman.ru
Орчуулсан Э.МАРТ