Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.05.13/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д байгаа 7 хүн, ажиглах байранд байгаа 242 хүнээс авсан давтан шинжилгээ, тандалтын зорилгоор шинжилгээ авсан 5 иргэнээс вирус илрээгүй. Өнөөдөр ОХУ-аас ирэх оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомттой бүсээс ирж байгаа учраас онцгой анхаарч ажиллах юм.