Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР