“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Дашнямын үзүүлбэрийг “Best of The Voice” Youtube суваг тухайн долоо хоногийн шилдэг үзүүлбэрүүдийн нэгээр нэрлэжээ. Шүүгч Укагийн багийн оролцогч Э.Дашням “The Voice of Mongolia” шоуны “The Knock Out” шатанд “Нэр үгүй салхи” болон “Гавалмаа” дууг өөрийн хэв маягт оруулж, хоршуулан дуулсан юм.

“Best of The Voice”-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрүүдэд Монголын оролцогч Э.Дашнямтай хамт Болгар, Африк, АНУ-ын оролцогчдын үзүүлбэр багтжээ.

“Best of The Voice”-ын шилдгүүдийн үзүүлбэр (2020.05.08)

1. Омар vs Жулия, “Shallow” Брэдли Купер & Леди Гага (Battles, Болгар)

2. Э.Дашням, “Нэр үгүй салхи, Гавалмаа” (Knockouts, Монгол)

3. Miss Audy, “La Roue Tourne” Zaho (Knockouts, Aфрик)

4. Аллегра Майлс, “New York State of Mind” Билли Жоэл (Remote-Live Show, USA)

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн