Өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны оройн ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг автомашинаар мөргөж биед нь гэмтэл учруулжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 32-ын тойргийн уулзвар, зуслангийн замд тус дүүргийн замын цагдаагийн алба хаагчийг биет зохицуулалт хийж байхад Subaru-forester маркийн автомашинаар мөргөсөн байна.
Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн дүгнэлт гарахыг хүлээж байна гэж албаныхан мэдээллээ.
Түүнчлэн өнгөрөгч амралтын өдөр мөн замын цагдаагийн алба хаагчийг автомашинаар чирч, биед нь гэмтэл учруулсан хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тавдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаа Land cruiser-200 маркийн автомашиныг зогсоож, жолооч 37 настай Б гэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоожээ.
Энэ үед жолоочийг автомашинаас буух шаардлага тавихад жолооч эсэргүүцэж, машинаараа 100 метр газарт чирч, нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна. Энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба албаны дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг иргэн бүр биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв эсэргүүцсэн, амь биед халдсан, гэмтэл учруулсан бол өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна.
6 comments
zssss
Төр цагдаадаа зохих хууль журмын дагуу эрх олгож, хамгаалахгүй арчаагүй байна даа. ИНгэн ингэн төрд ажиллах ардын хүү байх уу, чааваас гэж дээ. Явж явж хамгийн энгийн ардын хүүхдүүд цагдаа болдог юм шүү!
Арчаагүй төр Цагдаа гээд хүнд элдэв хэлүүлж явах ёстой юм ууарай л даварсан юмааа
Нэг мөр чирээд алахгүй.
Замынхан гэж пээдиисэн ихтзангууд хэнэггүйтэж л баыгаа биз замынхан амь насаа боддогүй мөнгөнии шуламууд мөнгөнии төлөө нүдээ ч ухна амь нас эрүүл мэнд чинь нэгд байдгиим ш дээ
Үүрэгээ биелүүлж байгаа цагдаа нарыг муухай хэлж болохгүй харин иргэн та үүрэгээ ухамсарлаад янз бүрийн зөрчил гаргаагүй бол таныг шалгаад л зүгээр явуулна.согтуугаар машин жолоодсон жолоочийг насаар нь машин барих эрхийг хасах хэрэгтэй.согтуу хүмүүс машин барина гэдэг бол нэг бол өөрөа үхнэ үхэхдээ зүгээр үхэхгүй нэг хэсэг хүмүүсийг аюулд оруулна гэсэн үг.нэг ёсондоо тэсрэг бөмбөгтэй амиа золиослогч гэж үзэх хэрэгтэй.