Хамгаалагч, жолооч, тогооч, эмнэлгийн ажилтан, тэр дундаа эр хүйсийн хүмүүс бусад хүнийг бодвол шинэ коронавирусээс үүдэлтэй хүндрэлээс хамгийн их нас барж байна гэж Нэгдсэн Вант Улсын Үндэсний статистикийн албаны сайтад мэдээлжээ.
Тэд энэ судалгаагаа 20-64 насны хөдөлмөрийн чадвартай, 2494 нас барсан хүний мэдээлэл дээр тулгуурлан хийсэн байна. Нас барсан хүмүүсийн бараг гуравны хоёр нь эрчүүд байв.
Тэр дундаа хамгийн эмзэг мэргэжил нь хамгаалагч байсан бол дараа нь тогооч, тэгээд автобусны жолооч оржээ. Энэ бүх тохиолдол ихэвчлэн эрэгтэй ажилтнуудад хамаарна.
Эрчүүд цусандаа вирусийн холбогддог тодорхой фермент өндөр агуулдгаасаа болоод коронавирусийн халдварт ихээр өртөж, амиа алддаг болохыг эрдэмтэд тогтоосон юм.