Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.12/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 215 оронд 4.250 сая халдварын тохиолдол бүртгэгдэж 286 мянган хүн нас бараад байна. Харин тус вирусээр өвчилсөн1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийтэд одоогоор 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 72 мянган хүн халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа.
Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд нийт 986 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 15 галт тэргэнд зорчиж буй 4800 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд нийт 5 тонн ачааг ариутгалд оруулжээ. 119 утсанд нийт 241 дуудлага ирсэн