Нийгмийн даатгалын хэлтсүүд хоорондоо даатгуулагчийн холбогдох архивын лавлагаа, мэдээллийг солилцож, иргэдэд чирэгдэлгүй үйлчилж байна. Өнгөрсөн жилээс эхлүүлсэн тус үйлчилгээний үр шимийг 24754 иргэн хүртэж, мөн тооны архивын баримтыг цахимаар авчээ.

Архивын лавлагаанаас гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу лавлагааг даатгуулагч, ажил олгогч нар өөрт ойр байрлах ТҮЦ машинаас эсвэл гэрээсээ ч хэвлэн ашиглах боломжтой тухай нийгмийн даатгалын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, ажил олгогч, даатгуулагчид энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар ТҮЦ машинаас 991840 удаа, даатгуулагчид зориулсан вэб сайтаас 109265 удаагийн давтамжтай цахим лавлагаа авч цаг, зардлаа хэмнэсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн