“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгрөгийг тавдугаар сарын 1-ээс олгох шийдвэр гаргасан билээ. 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр эзэмшиж юм.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээллийг Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Ногдол ашиг тавдугаар сарын 1-ээс хойш олгох ажлыг зохион байгуулах ТУЗ-ийн шийдвэр гарсан. Гэхдээ тавдугаар сарын 1-нд ногдол ашиг яг өгнө гэж хэлээгүй. Бид аль болох ногдол ашгийг хурдан олгохоор ажиллаж байна. Манайхаас бичиг баримт, бүтгэлийн асуудалгүнэг сая орчим иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 425 мянган хүн болон банкнид дансаа нээлгэсэн боловч ҮЦТХТ-д мэдээлэл нь очоогүй байгаа 193 хүн буюу нийт 693 мянган иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-рүү шилжүүлсэн. Үүн дээр нэмээд банкны дансаа холбож баталгаажуулсан иргэдийг тооцоод сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлсэн гэсэн үг.
Гэхдээ яагаад ногдол ашиг дансанд орохгүй байна вэ гэвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил үргэлжилж байна. Энэ ажилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны банк, НӨАТ систем, Улсын бүртгэл гэх мэт байгууллагуудтай хамтран иргэн бүрийн мэдээллийг нягталж хянаж байна гэв.
М.Баяр