Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хурлаар Ковид-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах үүднээс түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Уг төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах шаардлагатай гэнэ.
Ингэснээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр коронавирусийн халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй 1300-1500 орчим төрийн албан хаагчийг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах боломж бүрдэх юм байна.