Э.Бат-Үүл: Намайг хулгайч, дээрэмчин, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж 30 жил гүжирдлээ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Сонгуулийн өмнө өөрийг нь гэмт хэрэгтэн болгож, нийтийн тархийг угаасан мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад харамсаж байна.
Тухайлбал олон нийтийн тархийг угаахыг санаархаж гэр бүл рүү дайрсан мэдээллийг орхиод сонгогчдын шударга шүүхэд орохыг МАН-ын удирдлагуудад хандаж хэллээ.
Ер нь сонгууль бүрийн өмнө намайг хулгайч, дээрэмчин, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж 30 жил гүжирдлээ. Аливаа нөлөөнөөс ангид шударга шүүхийн дүгнэлт гараасай гэж хүсэж байна. З.Энхболдын тойрогт очиж өрсөлдөнө гэснээс хойш надруу дайрсан, гүжирдсэн мэдээлэл их гарлаа.
Харин ийм гүжирдлэгийг МАН-аас зохион байгуулан гаргаж байна. Энэ ямар учиртай юм бэ. Би МАН-ын удирдлагуудыг нийслэлийн сонгуулийн тойрогт хамт өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхэд орохыг уриалж байна. Намайг шоронгоор айлгахгүй шүү” гэлээ.