Энэ сарын 8-ны өдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 703 машин нүүрс экспортолжээ. Өмнө нь буюу 10 гаруй хоногийн өмнө дөрвөн боомтоор нүүрс ачсан 400 гаруй машин гарч байсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурьдаж байсан.
Тэрбээр “Коронаг алдахгүй, экспортоо нэмэгдүүлчихвэл ч монголчууд бид алзахгүй” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Төсвийн орлогод чухал нөлөөтэй нүүрсний экспорт коронавирустэй холбоотойгоор хэсэг хугацаанд зогсоод эргэн идэвхжиж эхэлж байгаа аж.