Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдэж, 4.2 сая орчим хүн халдвар авч, 271 мянган хүн нас барлаа. 1.4 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байна. Өнгөрсөн 24 цагт дэлхий даяар 76 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. Монголд 42 хүн халдвар авсан нь батлагдаж, 14 хшн эмчлэгдсэн. Улсын хэмжээнд 986 хүн ажиглалтад байна.
Өчигдөр Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар 15 чиглэлийн галт тэргэнд ажиллаж 4,800 гаруй зорчигчид хяналт тавихад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Мөн тэрбээр “Шуурхай 24 цагийн 119 дугаарын утсанд нийт 166 хүн холбогдож зөвлөгөө авсан байна. Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө авсан байна. Энэ хугацаанд мөн гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 13 хүн эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна” гэлээ.
М.Баяр