Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 9-ны өдөр зам тээврийн ослоор нэг хүн нас барсан байна.
Тодруулбал, энэ сарын 9-ний өдрийн 13 цаг орчимд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт шороон замд Toyota Mark-II маркийн автомашин хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай, эмэгтэй Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Автомашины жолооч 31 настай эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд драгер 1,66 хувьтай гарсан байна.
Мөн энэ амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 268-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэн байна.