Улстөрд гэнэтийн ялагдал гэдэг зүйл спортыг бодвол тун ховор. Гэхдээ сонгуулийн сенсааци олон хүний хувь заяанд томоохон нөлөө үзүүлдэг байна. Нэр нөлөөтэй томоохон улстөрчид ялах байсан сонгуульдаа гэнэт л ялагдсан тохиолдлуудыг нэрлэж байна.

Уинстон Черчилль 1945 онд ялагдсан нь

1945 оны зун буюу Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Уинстон Черчилль Их Британийн парламентын сонгуульд ялагдсан гэдэгт итгэхэд бэрх. Ерөнхий сайдын хувьд нэр хүнд өндөр, Германыг ялаад алдар нэртэй болчихсон, агуу их улстөрчийн нэр нөлөөтэй байсан цаг. Гэвч Засгийн газрын тэргүүнийг биш, парламентад олонхын суудлыг эзлэх намыг иргэд сонгосон юм.

Черчиллийн нэр хүнд консерваторуудын дунд өсөөгүй байлаа. Түүнээс гадна Ерөнхий сайд Уинстон Черчилль дайн байлдаанд анхаарч, санал авах өдөр хүртэл Трумэн, Стали нартай хамт энхийн хувьд заяаг шийдвэрлэх Потсдамын бага хуралд оролцохоор явж, ерөнхийдөө сонгуулийн кампанит ажил идэвхтэй явуулаагүй нь нөлөөлжээ.

Гэтэл энэ үеэр Клемент Эттли тэргүүтэй лейбористууд маш идэвхтэй байлаа. Тэд консерваторуудыг улс орноо дайны дараах улс орны амьдралын төлөвлөгөө байхгүй гэж шүүмжилж байлаа. Энэ арга нь ч үр дүнгээ өгч, лейбористууд сонгуулиар 50 орчим хувийн санал авсан байна. Эттли Даунинг-стрит 10-т ирээд, Черчилль Потсдамаас эрт явахаас өөр аргагүй болж, тайван хувь заяаг шийдвэрлэх аргагүй болсон аж.

Том Жорж Буш 1992 оны сонгуулиар ялагдсан нь

Том Жорж Буш 1992 оны сонгуулийн өмнөхөн нэлээд хүчирхэг байр суурьтай байлаа. Персийн булангийн дайнд ялалт байгуулж, ЗСБНХУ-тай тэмцэл нь амжилттай дуусч байсан нь түүнд улстөрийн багагүй “очков” өгсөн юм. Том Буш иргэдийнхээ дунд 100 хувийн дэмжлэг авсан нэгэн байгаагүй ч нэр хүндээрээ ямар ч байсан Билл Клинтоноос илүү байлаа.

Гэвч хоёр нөхцөл байдал сонгуулийг үндсээр нь өөрчилсөн юм. Нэгдүгээрт, Буш сонгуулийн өмнөхөн Бүгд найрамдах намын нөлөөтэй бүлгийнхэнтэйгээ түнжин хагарч, тэдний дэмжлэгийг авч чадахааргүй болсон. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч гол анхаарлаа сонгуулийн гуравдагч оролцогч Росс Перод анхаарал хандуулсан. Тэрхүү өрсөлдөгч нь бараг 20 хувийн санал авч, нам бус, бие даагч нэр дэвшигчид дундаа түүхэн дээд амжилт тогтоосон юм. Зарим мужид тэрбээр хоёрдугаар байранд орсон ч сонголтын төлөөлөгчдийн саналыг аваагүй аж. Гол нь тэр Бушийн саналыг хурааж, түүний мужуудад ч сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн байна. Перогийн идэвхтэй байдал Клинтоныг сонгуульд ялахад хүргэсэн юм.

Егор Гайдар 1993 оны парламентын сонгуулиар ялагдсан нь

Оросын улстөрч Егор Гайдарын “Оросын сонголт” улстөрийн эвсэл нь ОХУ-ын Төрийн думын анхны сонгуульд илт ялалт байгуулахаар байсан юм. Гол нь уг нам нь Борис Ельциний бодлогыг дэмждэг, Ерөнхийлөгчийн талын нам байсан. Харин “Оросын сонголт” намаас гарч ирсэн төрийн тэргүүн өөрөө намаасаа зай барьж, эвслийг ил цагаан дэмждэггүй байжээ.

Ерөнхийлөгч намын их хуралд хүрэлцэн ирж, үг хэлнэ гэсэн Гайдар, Ельцин нарын дунд тохиролцоо байсан аж. Гэвч эцсийн мөчид Ельцин бодлоо өөрчилж, их хуралд оролцоогүй байна. Үүний зэрэгцээ сонгогчдыг томоохон амлалтаар булсан Владимир Жириновскийн Оросын Либерал ардчилсан нам иргэдийн дунд нэлээд хүч түрэн гарч иржээ. Үр дүнд нь Оросын Либерал ардчилсан нам Төрийн думын сонгуульд ялалт байгуулж чадсан байдаг.

Жириновскийн нам сонгогчдын саналын 25 хувийг авч, намын жагсаалтаар нэгдүгээр байр эзэлжээ. Харин нэг мандаттай тойргийн сонгуулийн ачаар “Оросын сонголт” Оросын Либерал ардчилсан намыг гишүүдийн суудлын тоогоороо тэргүүлсэн юм. Ингээд явцын дунд Гайдарын эвсэл Төрийн дум дахь хамгийн олон суудалтай нам болсон байна. Гэхдээ намын удирдлагууд энэ сонгуулийг жинхэнэ уналт болсон гэж үздэг. Тус эвсэл гишүүдийн олонхын суудлыг дангаараа эзэлсэн гэж тооцоолж байжээ.

Валери Жискард Эстен 1981 оны сонгуульд ялагдсан нь

Валери Жискар д’Эстен нь Жорж Помпидуг таалал төгссөний дараа Францын Ерөнхийлөгч болж, төрийн тэргүүнээр долоон жилийн турш ажилласан юм. 1981 онд тэрбээр хоёр дахь долоон жилдээ ажиллахаар нэр дэвшүүлж, социалист Франсуа Миттераныг ялах сайхан боломж гараад байсан юм. Гэвч тун таагүй явдал түүхийг эргүүлжээ.

Францын Ерөнхий сайд асан Жак Ширак Ерөнхийлөгчид гэнэт өрсөлдөхөөр шийдэв. Ширакийн хөтөлбөр Жискарынхтай тун адилхан, дээр нь Ерөнхий сайдаар ажилласан хоёр жилийн хугацаандаа тэрбээр нэлээд нэр нөлөөтэй улс төрийн зүтгэлтэн болж чадсан байв. Ингээд Ширак сонгуулийн эхний шатанд 18 хувийн санал авч, гуравдугаар байрт бичигджээ. Энэ бүх саналыг тэрбээр д’Эстений саналаас хуваан авсан юм. Гэхдээ Ерөнхийлөгч үүнд тэгтлээ их санаа зовохгүй байлаа. Яагаад гэвэл нэгдүгээр шатанд тэр хэцүүхэн ч боловч Миттераныг ялж чадсан, харин хоёрдугаар шатны өмнө Ширакийг дэмжигчдийн дэмжлэгийг авах боломжтой болоод байсан юм.

Гэтэл Ширак огт өөрөөр хөдөлж эхлэв. Тэр өөрт нь саналаа өгсөн хүмүүсийг хоёрдугаар шатанд Ерөнхийлөгч д’Эстенд саналаа өгөөрэй гэж уриалсангүй. Үүнээс болоод байдал буруугаар эргэж, хоёрдугаар шатанд Миттеран ялжээ. Жискар д’Эстен хуучин хамтрагчдаа маш ихээр гомдож, тэрхүү сонгуулиар олон удаа дурдсан байна. 1995 онд Ширак ямар ч байсан Ерөнхийлөгч болж, д’Эстен түүний гол шүүмжлэгч болон хувирчээ. Энэ бүгд Ширакт Ерөнхийлөгчийн суудалд хоёр удаа суухад ямар нэгэн саад болоогүй юм.

Лех Валенс 1995 оны сонгуульд ялагдсан нь

1990 онд Лех Валенс өрсөлдөгчдөө илт давуу зөрүүтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. 74,25 хувь гэдэг гайхалтай үр дүн. 1995 оны сонгуулиар ч мөн ингэж л ялна гэж тооцоолж байв. Гэвч түүний гол өрсөлдөгч Александр Квасьневский маш дайчин, түрэмгий бодлого явуулж эхэлсэн байна. Тэрбээр Валенсыг улс төрийн дотоод асуудлаа шийдвэрлэхдээ алдаа гаргасан гэж хүчтэй шүүмжилсний сацуу бэрхшээлийг давах өөрийн гэсэн хувилбараа хүртэл санал болгож байв.

Үр дүнд нь Валенс, түүний дэмжигчдийг тун ихээр гайхшируулсан Социал демократ намын Александр Квасьневский сонгуулийн эхний шатанд Ерөнхийлөгчийг ялсан байна. Хоёрдугаар шатанд амаргүй тэмцэл явуулсны эцэст Квасьневский ялж, 51,7 хувиар төрийн тэргүүн болжээ.

Эх сурвалж: 112.ua
Орчуулсан: Э.МАРТ

By updown

One thought on “Сонгуулийн топ гэнэтийн ялагдал”
  1. Сайн уу
    Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
    Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
    Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
    Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
    Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
    Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com

    Бид танд талархаж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн