Өнгөрсөн амралтын өдрөөр өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвон дэхь бар шөнийн клубээр үйлчлүүлсэн 15 хүнд коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн гурав нь гадаадын иргэн, нэг нь армийн офицер байгааг өнөөдөр (2020.5.8) мэдээлсэн байна.
Халдвар тараасан гэж сэжиглэгдсэн өвчтөн нь өнгөрсөн Баасан гаригийн 22.00 цагаас Бямба гаригийн 03.30 цагийн хооронд Итэвон дахь таван шөнийн клуб, нэг бараар орсон гэж мэдүүлсэн аж. Улмаар “King Club”, “Trunk Club”, “Club Queen” зэрэг шөнийн клубүүдэд нийт 1510 гаруй хүн үйлчлүүлсэн хэмээн тооцоолж, эрсдэлтэй хүмүүсийг өөрийгөө тусгаарлахыг сануулжээ. Халдвар тараасан эрэгтэй нь өнгөрсөн Лхагва гаригт коронавирусийн шинжилгээ эерэг гарснаар Сувон хотын эмнэлэгт хэвтсэн аж.