Их Британийн эрдэмтэд болон Сеченовын их сургуулийн эрдэмтэд хүүхдийн сүүн тэжээл ашигтай гэдэг үйлдвэрлэгчдийн мэдээлэл үндэслэлгүй бөгөөд эмч мэргэжилтнүүд, эцэг эхчүүдийг төөрөгдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хүүхдийн сүүн тэжээлийн зар сурталчилгаанд тавигддаг шаардлага бусад бүтээгдэхүүнийхээс ялгарах нь бага. Энэ нь үйлдвэрлэгчдэд тэдгээрийг машигтай гэсэн мэдээлэл гаргах сайхан боломж болдог. Жишээлбэл, “үхрийн сүүнээс харшлах эрсдэлийг бууруулна”, “оюун ухааны хөгжлийг дэмжинэ”, “гэдэс дүүрэлтийг багасгаж, хоол боловсруулалтыг сайжруулна” гэсэн тодорхойлолт зарим сүүн тэжээлд байдаг.
Гэтэл эдгээр нь шинжлэх ухаанаар огт батлагдаж нотлогдоогүй гэнэ. Үйлдвэрлэгчид судалгаагааг янз бүрийн үр дүн, худал дүгнэлтээр баталгаажуулж, бүтээгдэхүүнийхээ чанарыг батлахыг огт оролддоггүй. Үүгээр ч зогсохгүй зарим фирм нотолгоо болгож, бага хурал дээр хэлсэн, шинжлэх ухааны шүүмжлэлгүй илтгэлээс эш татдаг байна.
Тиймээс шинжээчид хүүхдийн тэжээлийн зар сурталчилгаанд дүрэм журам тогтоох санал гаргажээ.
Эх сурвалж: mir24.tv Марта