Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Улмаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, оронд нь дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилсон юм.
Иимд Монголбанкны дэд ерөнхийлөгчийн шинээр томилох шаардлага үүссэн юм. Үүний дагуу тус албан тушаалд Г.Энхтайваныг нэр дэвшүүлж гишүүдийн олонх нь Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваны намтрыг танилцуулъя.
Эзэмшсэн мэргэжил:
- 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр,
- 2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр,
- Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч,
- 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе,
- 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч,
- 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
1 comment
Төрийн албан хаагчийн цалин нэмэгдэж байгаа нь баяртай байна. Харин ажилтан ажилчид ажил хөөцөлдөж яваа хүмүүст сөрөг хариу хэлдгээ зогсоох хэрэгтэй ажлаа бүрэн тайлбарлаж шудрага ажил, хүний ажлыг олон дахин буцааж сөрөг хариу хэлж стрес үүсгэдэг ажлаа болих хэрэгтэй. Хотын ЗДТГ-ын ажитануудын хүнд сурталыг халахын тулд шинэ боловсон хүчнийг мэргэшүүлж авч ажилуулмаар байна. Үнэн хэцүү зөвшилцөх гэж бөөн асуудал нэг саванд сууж хоорондоо уялдаа байхгүй ёстой сонин хотын дарга мэддэг болов уу? Ямар ч утга байхгүй ажлыг буцаадаг үйлдэл нь үнэн хэцүү улсын ажлыг ч гэсэн тийм л хариу өгдөг энэ арга одоо моодноос гарч байгаа шүү. Шинэ эринтэйгээ нийлэх цаг нь болсон. Бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй.