УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.
Уг захирамжийг гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн юм. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Номтойбаярт яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул ийм арга хэмжээ авхуулахаар болсон байна.
Прокурорын хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Н.Номтойбаярыг өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргажээ.
М.Баяр