УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилох асуудлыг хэлэлцэв.
Г.Дөлгөөн нь Төрийн банкны гүйцэтгэх захирал төдийгүй Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү юм. Тэрээр 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистрантаар төгссөн байна.
Улмаар 2008-2016 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч, 2015-2016 онд Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан, 2016-2017 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар, 2017 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.
Түүнчлэн хурлаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилохыг гишүүдийн олонх дэмжсэн юм.