Засгийн газрын өнөөдөр /2020.05.06/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд болон танхимын сайд нар мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр хэлэхдээ “КОВИД 19-өөс урьдчилсан сэргийлэх зорилгоор баталсан Цар тахлаас хамгаалах тухай хууль өнөөдөр Төрийн мэдэлд нийтлэгдлээ. Ингэснээр энэ хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Бид өнөөдөр хуралдаад хүүхэд, эмзэг бүлгийн хүмүүст зориулсан тогтоол гаргах боллоо. Мөн бид энэ оны улсын төсөвт зарим зохицуулалт хийх боллоо. 0-18 насны хүүхэд бүрт 10 дугаар сар хүртэл 100 мянган төгрөг олгох боллоо. Дөрөвдүгээр сарын мөнгийг нөхөж олгоно. Үүнд нийт 500 орчим тэрбум төгрөг олгоно” гэлээ.
Мөн Сангийн сайд Ч,Хүрэлбаатар “Хүүхдийн мөнгийг манай яамнаас банкууд руу шилжүүлчихсэн. Банкууд хүүхдүүдийн дансанд өнөөдөр, маргаашдаа багтаад хийх байх. Сонгууль дөхсөн байгааг ойлгож байгаа. Хавар болчихсон байна. Тиймээс нэг зүйл хэлэхээр мушгиад баймааргүй байгаа юм. Бодит бус мөнгө гэж юу яриад байгаа юм бэ, бодитоор 793 тэрбум төгрөгийг зарцуулна” гэсэн тайлбар өглөө.
М.Баяр