Нэгдүгээр ангид орох гэж байгаа багачууд сургуульд ортлоо теле хичээл үзэх юм байна. Улмаар тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд 5, 6 настай хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөх бэлтгэл ангийн теле хичээл орж эхэлсэн. Уг 5, 6 настай бяцхан хүүхдүүдийн хувьд тогтвортой сууж сураагүй байдаг. Тиймээс теле хичээлд ээж, аав нарын оролцоо хамгийн их байна гэдгийг багш, сурган хүмүүжүүлэгчид зөвлөж байна.
1 comment
Ёстой амьдралаас тасархай арга хэмжээ байна. Зун цаг ирж зусландаа байгаа 5-6 настангууд амарч хөгжилдөхгүй, хичээл үзээд суух ч худлаа байх даа. Сургууль гэж юу болохгы огт мэдэхгүй хүүхдүүд шүү дээ. Харин намар 9 сард хичээл эхлэхэд эхний 1-2 сар ийм хөтөлбөр хэрэгжүүлж байж үндсэн хичээлийг эхлүүлэх нь зүйтэй байх.