Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаах үйл ажиллагаа явуулдаг гэж үзлээ

2020-05-06 10:451min0
9944

Европын холбооноос нутаг дэвсгэр дээр нь мөнгө угаах үйл ажиллагаа явагддаг улс орнуудын жагсаалтыг шинэчлэхээр болжээ. “Reuters” агентлагийн бичсэнээр тус жагсаалтад шинээр 12 орныг оруулах аж. Үүнд, Багам, Маврики, Панам, Барбадос, Ямайк, Гана, Камбож, Ботсвана, Зимбабве, Никарагуа, Монгол, Мьянмар улсууд багтжээ.

Дээрх улсуудыг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулна гэж үзэн, гишүүн орнуудаа тухайн орнуудыг хянах хэрэгтэй гэж заасан байна. Харин мөнгө угаадаг орнуудын жагсаалтаас Саудын Араб, Америкийн Виргин, Пуэрто-Рико, Самоа, Гуам арлууд хасагдсан байна.

М.Сугар-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй