УИХ 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хууль 2020 оны есдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ.
Хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 800 гаруй сургууль ээлж дараатайгаар өөрийн гал тогоотой болж, сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.
Ингэснээр нийтийн эрүүл мэндийг хамгаалж, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэн, хойч ирээдүй болсон хүүхдүүд эрүүл, зөв хооллодог болж, 5-10 жилийн дотор нийгмийн амьдралд том эргэлт гарч, эрүүл мэндийн салбарын ачаалал буурна гэсэн тооцоо гараад байгаа юм.
М.Баяр