Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.05/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Франкфуртын онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрч, халдвартай нь батлагдсан хүний тоо 41 боллоо. Турк улсын нэг иргэн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ.
Өчигдөр 5 лабораторид 307 хүнд шинжилгээ хийлээ. Үүргийн онгоцоор ирсэн 275, Дорнодоос тандалтын шугамаар хийсэн 6 хүнд коронавирус илрээгүй. Дачин Тамсагт ажилладаг жолооч халуурсан, сорьц авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Хоолой нь өвдөж, халуурсан байна.