УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Цензургүй яриа нэвтрүүлэгт өнөөдөр ярилцлага өглөө. Түүнийг өнгөрсөн хавраас эхлэн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэж байгаа талаар яриа өрнөж эхэлсэн юм.
Үүний дараа МАН-ын зүгээс Н.Номтойбаярт шахалт үзүүлж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг тавьж байв. Өнгөрсөн нэгдүгэрээ сард Н.Номтойбаяр өөрийг нь УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхийн өмнө өөрөө УИХ-ын гишүүнээс сайн дураараа татгалзсан юм.
Хэдэн сар чимээгүй, нам жим байсан Н.Номтойбаяр өнөөдөр өгсөн ярилцлагадаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой УИХ-ын сонгуулиар халз өрсөлдөнө хэмээн мэдэгдлээ. Ц.Нямдоржийг Н.Номтойбаяр өөрийг нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг голлон хийсэн, АПУ компанийн явуулгад автсан хэмээн үзэж байгаа юм байна.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль улс төрийн өрсөлдөөн биш улстөрч эрчүүдийн биесээ “дуэль”-д дуудсан хачирхалтай үзэгдэл болох төлөвтэй. Н.Номтойбаяраас өмнө эдийн засагч Наранбаатар, Хотын дарга Э.Бат-Үүл нар З.Энхболдын тойрогт халз өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
1 comment
МОНГОЛД ХУУЛЬ, ШУДАРГА ЁС ҮГҮЙ БОЛЖЭЭ. ААВЫНД СУУХ НѲХДҮҮД СААРАЛ ОРДОНД СУУЦГААХ ЮМ БНА Л ДАА.