Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн энэ жил “Айдас, бодит бус мэдээллээс ангид сэтгүүл зүй” сэдвийн доор тэмдэглэв. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ тусгай илтгэгч Дэвид Кайе мэргэжлийн үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой баривчлагдсан сэтгүүлчдийг суллах, мөн хараат бус хэвлэлийн төлөөлөгчдийг, тодруулбал Крвид19 талаар худал мэдээлсэн хэмээн хэлмэгдүүлэхээ зогсоохын дэлхийн бүх улсад уриалсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийг мөрдөн мөшгөх бус, ажиллах таатай нөхцөлөөр хангах нь төрийн хүлээсэн үүрэг болохыг тэрбээр энэ өдөр сануулсан юм.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооны тооцоолсноор олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 250 төлөөлөгч мэргэжлийн ажил,үүргээ гүйцэтгэсний төлөө шоронд хоригдож байна.
М.Баяр