Английн Ерөнхий сайд асан У.Черчилль”Хүн эрх мэдэлд хүртлээ шударга үнэний төлөө явдаг. Харин эрх мэдэлд хүрээд өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэхийнтөлөө явдаг” гэх мэргэн үгийг хэлсэн байдаг.
Түүний хэлсэн дээрхүг үнэхээр мэргэн, онож хэлсэн байгаа юм. Шударга үнэний төлөө тэмцэж явсан хэн ч бай бусдын эрх ашгийг хамгаалж, тухайн нийгэмд болж бүтэхгүйбайгаагшударгааршүүмжилж, өөрчлөхийг эрмэлздэг. Харин эрх мэдэлд хүрэхээрээ шударга үнэний талаар огт ярихаа больж, зөвхөн өөрийгөө хамгаалж эхэлдэг.
Үүнийг олон жишээн дээрээс харж болно.Хүн ийм өчүүхэн амьтан. Бурхан биш учраас эрх мэдэлд хүрэхээрээ өөрийгөө хамгаалж эхэлдэг.Энэ бол хүний мөн чанар юм.Дэлхийн томоохон улс орон болон манай орон ч гэсэн хүн эрх мэдэлд хүрэхээрээ өөрийгөө хамгаалж эхэлдэгмөн чанарыг даган мөрдөж байна. Тийм ч учраас БНХАУ төрийн тэргүүнээ арван жил, бусад орнууд найман жил байлгадаг.
Эрх мэдэлд хүрсэн хүн өөрийгөө хамгаалдаг мөн чанар нь тийм ч муу зүйл биш. Харин үүнд тааруулсан бодлого байх хэрэгтэй юм. Хүн мөнх насалдаггүй болохоорбүх зүйлд яардаг юм