2020-05-04 12:171min00

Өнжмөл өвс шатаасны улмаас 51 настай иргэн галд нь өртөж нас баржээ

15578_960x600

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай Хайлаастын шинэ эцэст өнжмөл өвс шатаж, 51 настай эрэгтэй С өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна.

Иймд  хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй